Өнөөдөр ёстой сонин хачин явдлаар дүүрэн өдөр байна. Өглөө цайгаа уугаад сууж байтал цочтол Тоткогийн Holocall гараад ирлээ. Уулзаагүй удсан тул баахан ярьлаа. Ойрд ажил багатай байгаа учир Улаанбаатар дахь гэртээ хэд хонох юм гэнэ. Би ч бас энэ хагас сайн бүтэн сайнд Улаанбаатар очих санаатай байсан болохоор уулзахаар тохирлоо. Гэтэл хаалга ч тогшилгүй Комму шар айраг үнэртүүлээд ороод ирэв. Нээрээ санаж байгаа дээрээ энэ Holocall-ын үнэр сэрвисийг болиулах юм байна шүү.Бас энэ шууд нэвтрүүлээд байдгийг болиулъя аа. Зүрх муудах нь. Цаадах чинь Дорнодод эрвээхэйгээ судалж дуусаад тэрийгээ тэмдэглэсэн юм байх аа. Бидний уулзах сургаар өөнөөх чинь ба Улаанбаатар очих болов.
Өглөө нэг иймэрхүү сайхан эхэлсэн боловч бурхан намайг ингэж эрхлүүлэхгүй гэсэн бололтой муу машины минь Anti-Gravity систэмийг вирустүүлчихэж. Тэгээд л өнөөдөр сүүлийн 30 жилд анх удаагаа drive-assist, autopilot-гүйгээр ерөнхий servert холбогдолгүй энгийн замаар ажилдаа очлоо. Бүр On-Ground горим дээрээ шүү. Гэхдээ энэ бүхэн яагаад ч юм их таалагдаж байв. 20 жилийн өмнөөс хэрэглэгдэхээ больсон ч гэсэн сайхнаараа байгаа зам дээгүүр ганцаараа салхи татуулаад л. Нисэх үед цонх ямар онгойх биш. Хуучны дурсамжууд сэргээд сэтгэлд нэг л таатай. Машиныг хүн өөрөө жолоодож болдог гэвэл хүүхдүүд лав итгэхгүй дээ.

